Сутайн Ач ХХК


Сутайн Ач ХХК нь Германы BASF брендын полиуретан хөөсөөр канад хийцийн барилгын полиуретан хөөсөн дулаалгатай SIP захиалгаар үйлдвэрлэн нийлүүлэхээс гадна канад хийцийн орон сууц барьж буй АА-н нэгжүүдтэй хамтран ажиллана.
Утас - 9464 8888

среда, 2 сентября 2015 г.

СУТАЙН АЧ ХХК Утас 9464 8888

пятница, 10 октября 2014 г.

четверг, 22 мая 2014 г.

Сип хавтан болон канад каркасан байшингийн дулааны үзүүлэлтийг дулааны алдагдал хэмжигчээр харьцуулан үзүүлсэн байдал.

Канад каркасаар байшин болон сип панелан хавтангаар барисан байшингуудын дулааны үзүүлэлтийг дулаан хэмжигч аппаратаар (тепловизороор) хэмжиж шалгахад дулаан алдагдалт ямар байгааг харицуулсан видеог үзнэ үү. Байшинг гадна талаас тепловизороор хэмжихэд дулаан алдагдаж байгаа хэсгүүд тодорхой харагдана.
video

среда, 26 февраля 2014 г.

Полиуретан хөөсөн дулаалгатай SIP хавтан захиалгаар үйлдвэрлэн нийлүүлнэ

Сутайн Ач ХХК нь та бүхэнд хамгийн орчин үеийн, дэвшилтэт технологоор харьцангуй хямд, дулаахан АОС барих, угсармал АОС барилгын ханын материал-Полиуретан хөөсөн дулаалгатай SIP хавтанг захиалгаар үйлдвэрлэн нийлүүлнэ.
video
Галын сорил: Эхний хавтан нь EPS буюу дулаалгын цагаан полистирол хөөсөн дулаалгатай СИП хавтан, дараагынх нь PU буюу хамгийн өндөр дулаан хадгалах чадвартай долиретан хөөс. Полиуретан хөөс нь галд шатдаггүй зөвхөн хуйхлагддаг давуу талтай.
video
Полиуретан хөөсөн дулаалгатай угсардаг SIP хавтангын давуу тал:
- Дулаалгын үед ашиглаж байгаа материал полиуретан хөөс нь ханын дулаалгын материалууд дотроос хамгийн өндөр дулаан хадгалах үзүүлэлттэй нь бөгөөд бусад материалын дулаан хадгалалтын үзүүлэлтийг харьцуулахдаа эталон болгон ашигладаг. Дунджаар 5-8 см зузаан ПУ хөөс нь хамгийн сайн шахалттай полистирол цагаан хөөсний 8-12 см зузаантай тэнцдэг бөгөөд нягтралаасаа хамааран 220 см хүртэл зузаан тоосгон ханатай дулааны үзүүлэлт нь ижил юм.
- Эдэлгээний хувьд хангалттай урт хугацаатай бөгөөд гадна дээвэр дулаалсан полиуретан хөөс 50 гаруй жил болсон ч шинж чанараа өөрчлөөгүй байгаа талаар Германы хэвлэлд дурдсан байдаг.
ПУ хөөс нь жишиг болсон дулаан хадгалах чадвараас гадна ямар ч гадаргууд маш сайн нягт наалдан цул бүтэц бий болгодог давуу чанартай.Энэ нь ханын хаших материал болон дулаалгын материалын үе хооронд цан үүсэх нөхцөлийг үгүй болгодог хамгийн гол давуу чанар юм. Полиуретан хөөсөн дулаалгатай угсардаг SIP хавтангын хүйтний цэг буюу цан үүсэх цэг нь дулаалгын полиурщтан хөөсөн үеийн дунд таардаг тул цан үүсэх нөхцөл үгүй юм. Полиуретан хөөсөн дулаалгатай угсардаг SIP хавтангын дулаалгын үед ашигладаг полиуретан хөөсний давуу чанарууд:
-Хамгийн бага дулаан дамжуулдаг материал - 0,019÷0,029Вт/М*к
-Нягтрал нь 35-60 кг.мкуб
-Эдэлгээний хугацаа 50 жилээс дээш
-Хүний биед сөрөг нөлөөгүй
-Гал дэмждэгггүй
-Европын улсуудад баригдаж байгаа эрчим хүчний хэмнэлттэй барилгуудын хамгийн гол дулаалгын материал юм.
Дунджаар 45 кг.мкуб нягтралтай, 2.5 см зузаантай полиурщтан хөөсний дулаан дамжуулах чанарыг бусад материалтай харьцуулан үзүүлвэл:

Буюу 2.5 см зузаан полиуретан хөөс нь дулаан хадгалах үзүүлэлтээрээ бидний нэрлэж заншсан 64 см зузаан тоосгон ханатай дүйцэх юм. Манай хамт олон хэрэглэгч та бүхэндээ 8-10 см зузаан полиуретан хөөсөн дулаалгатай 122х244 см хэмжээтэй, хавтан хоорондоо 4 см зузаан, 8 см өргөнтөй банзаар холбогдон битүү карказтай хана үүсгэдэг хавтанг санал болгож байна. Тухайн хавтангын 8-10 см зузаантай полиуретан хөөс нь Улаанбаатар хотын төвийн хэмжээнд байх 3.65 м2с/вт ханын материалын дулаан дамжуулах эсэргүүцлийн стандарт шаардлагыг дангаараа бүрэн 100% хангаж байгаа болно. Канад хийцийн АОС барихдаа ПУ хөөсөн дулаалгатай угсардаг SIP хавтанг ашигласны давуу талууд:
-Таны байшин маш дулаан, тохилог болно.
-Барилга угсралтын ажлыг маш богино хугацаанд хийж гүйцэтгэснээр та зардал хэмнэнэ. Учир нь барилгын ханыг босгохдоо бэлэн дулаалгатай хавтан ашиглан угсармал барилга барих арга технологи ашигладаг.
-Олон тооны дулаалгын болон уур тусгаарлах материал сонгох, тээвэрлэх цаг хугацаа, тээврийн зардал хэмнэнэ.
Угсардаг SIP хавтангаар орон сууц барих технологоор 7.5 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй, 5-6 давхар барилгыг барих боломжтой. ОСВ хавтангын зузаан болон полиуретан хөөсний нягтрал ба зузаанаас хамаарсан борлуулалтын үнийн санал:

2014 оны 3 сарын 13 ны өдөр

Барилгад ашиглах бүх төрлийн дотор гадна рейк мод болон блок хаус, банзыг ОХУ-с харьцангуй хямд үнээр байнга нийлүүлнэ. Канад хийцийн орон сууцны барилга угсралтын ажил эрхэлдэг байгууллага хамт олон болон хувь хүмүүстэй хамтран ажиллана.
Сутайн Ач ХХК
Утас : 94648888

воскресенье, 28 апреля 2013 г.

СИП хавтангаар барьсан байшинг 7.5 баллын газар хөдлөлтийн сорилтонд оруулж байна./Япон/

Угсардаг СИП хавтангаар барьсан канад хийцийн барилга нь газар хөдлөлтөнд маш тэсвэртэй бөгөөд Хятадад Сичуань мужид болсон газар хөдлөлтийн дараа СИП хавтангаар их хэмжээний орон сууц барих болжээ. Японд угсардаг СИП хавтангаар байшин барих нь мөн л элбэг бөгөөд дээрхи кино нь канад японы мэргэжилтэнүүд угсардаг СИП хавтангаар барьсан барилгын 7,5 баллын хүчтэй газар хөдлөлтийн үе дэх байдлыг харуулж байна.